Сар шинийн баярын өмнө ууц чанах гэрүүд хотын төвд, орон сууцны хорооллууд дунд байрлаж, иргэдэд үйлчилдэг. Гэвч ариун цэврийн шаардлага хангахгүй, махыг нь солсон, ууцыг нь авч нүүсэн зэрэг зөрчил олонтаа гардаг тул энэ жил хотын төв гэр барьж, ууц чанахыг хориглох шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас гаргасан байна. Гэртээ ууцаа чанах боломжгүй иргэд зоогийн газар, эсвэл гэр хорооллын айлуудад чануулахыг зөвлөж байна.
О.Сэргэлэн