АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайдыг “байцаана”

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайдыг “байцаана”

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байна. Түүгээр удахгүй Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг авч хэлэлцэж, бүр огцруулах санал тавих гэж буй гэсэн яриа сэм тарсан юм. Ямар боловч дөнгөж сая Ж.Энхбаяр сайд АН-ын бүлгийн хуралдааны өрөөнөөс гарч ирсэн ч албан ёсоор хуралд суугаагүй, буцаж орох сурагтай байна. Дам сургаар бол Батлан хамгаалахын шинэ сайд яамандаа халаа сэлгээ хийж, хууль бус томилгоонууд явуулж байгаатай холбогдуулж АН-ын бүлгийн гишүүд Ж.Энхбаяр сайдыг “байцаах"-аар хүлээж байгаа гэлцэнэ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж