Орос анхны 3D киногоо хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Орос анхны 3D киногоо хийж байна

Оросын кино урлагийн нэрт зүтгэлтэн найруулагч Фёдор Бондарчук «Сталинград» түүхэн сэдэвт өргөн цар хүрээтэй кино зохиож байна. Энэ нь IMAX 3D хэлбэрээр гарах оросын анхны кино билээ.

Найруулагч өөрий нь бүтээлийг зөвлөлтийн киноны гарамгай зүтгэлтэн Сергей Бондарчук аавы нь зохиож Оскар шагнал хүртсэн «Дайн ба энх» кинотэй  гарцаагүй зүйрлүүлэхийг ойлгож байна.Эдгээр хоёр кино манай орны түүхийн хамгийн эмгэнэлт  хуудас болох 1812 онд Наполеонтай, ХХ зуунд германы фашистын булаан эзлэгчидтэй хийсэн хоёр дайнтай холбоотой. Эдгээр хоёр дайны  тулалдааны  цар хүрээ, шаргуу оролдлого, эрэлхэг зориг, хүмүүсийн хэлмэгдлээр гайхуулсан юм.

1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарыг дуустал үргэлжлсэн Сталинградын төлөө тулалдаанд хоёр талаас хоёр сая гаруй хүн амь үрэгдснийг дурдахад хангалттай биз. Гэвч чухамхуу энд Ижил мөрний  эрэг дээр гитлерийн цэргийн ноён нурууг  хугалаж, Улаан Арми ялалт  байгуулах замдаа шилжсэн билээ.Москва орчмын Бородиногийн тулаан Наполеонтай хийсэн дайнд ийн үүрэг гуйцэтгэсэн юм.

1960-д онд «Дайн ба энх» кино зохиож байсан үед  Наполеоны цэргийн өргөн цар хүрээтэй  дайралтыг дэлгэцнээ тусгаж харуулахад маш хэцүү байсан. Тэргүүний технологи дутагдсан юм.

«Аавынх туршлага надад нөлөөлж байгаа нь дамжиггүй» гэж Фёдор Бондарчук хэллээ. Харин Сталинградын тухай киногоо юуны түрүүнд хүмүүсийн түүхийн хувьд зохиож байна. Киноны баатар эгэл жирийн таван хүн дайны маш хүнд  нөхцөлд амьдарч байна гэж тэрээр онцлов. Үнэхээр Сталинградад байшин бүр,сөм газрын  төлөө байлдан дайтаж байсан.

Ийм маш хүнд нөхцөлд хайр дурлал бас зохих байр эзлэсэн. Фёдор Бондарчукын зохиож буй кино Сталинградын тулалдаанд оролцогчдын өдрийн тэмдэглэл ба баримт бичиг, дуртгалыг үндэслэж байна. Найруулагч хэлэхдээ «Бид өнөө болтол сэрүүн ахуй байгаа тулалдаанд оролцогчид ба тэр үед хүүхэд байсан хотын оршин суугчдын олон цагийн ярилцлагыг бичиж авсан юм. Хэтдээ эдгээр ярилцлагыг үндэслэн Интернет төслийг зохиож болзошгүй» гэв.

Одоогоор кино зохиож буй бүлэг «агуулга төгөлдөр нарийн арилжааны кино зохиох» Фёдор Бондарчукын саналыг хэрэгжүүлж байна. Кино 30 сая долларын төсөвтэй. Киног тоот арга барилаар IMAX хэлбэртэй болгоно. «Гарри Поттер», «Кариб тэнгисийн дээрэмчид», «Трансформерууд» зэрэг сүүлийн үеийн үзэгчдийн сонирхолыг их татсан Холливуддын ийм технологиэр зохиожээ. «Сталинград» оросын ийм хэлбэртэй анхны кино болсноороо кино театрын сүлжээг хөгжүүлэхэд шижим түлхэц үзүүлж, тусгай аппарат, дэлгэцтэй болоход нь туслана. Одоохондо Орост ийм 22-хон кино танхим байна.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж