”Иргэдэд хувьцаа, мөнгийг давхардуулж олгохгүй” | News.MN

”Иргэдэд хувьцаа, мөнгийг давхардуулж олгохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

”Иргэдэд хувьцаа, мөнгийг давхардуулж олгохгүй”

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн талаарх УИХ-ын
39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг
хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар тус байнгын хорооны дарга Р.Будаас
тодрууллаа.

-Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ тогтоох вэ. Иргэдэд олгох хувьцаа ямар үнэтэй байх вэ?

-Тавантолгойн
хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргаж хөрөнгө босгох ёстой. Тэнд нэрлэсэн
үнэ байх нь зохимж муутай гэдгийг олон улсын зөвлөхүүд хэлж байгаа юм
байна. Хувьцааны үнэ яаж тогтдог вэ гэхээр зах зээлийн үнээр, бирж дээр
арилжаалагдаж байж л тогтдог. Манай арилжаа хийгдэж эхлээгүй байгаа
учраас өнөөдөр нэгж хувьцааны үнийг хатуу тогтоох боломжгүй байна. Нөгөө
талаас олон улсын зах зээл дээр хөрөнгө босгоход саад учруулах юм. Сая
тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэхдээ Засгийн газар
Тавантолгойн хувьцааг ард иргэдээс худалдаж авах, эргүүлж төлбөр хийх,
үүнтэй холбоотой журмыг дотооддоо гаргаж хэрэгжүүлье гэж Засгийн
газартаа эрх олгохоор ярилцлаа.

Иргэдэд олгох 1072 хувьцаа бол
ойролцоогоор нэг сая төгрөгийн үнэтэй гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй.
Биржийн үйл ажиллагаа жигдэрсэн ч гэсэн Тавантолгойн хувьцаа
арилжаалагдаж эхлээгүй байна. Үүнд учир нь байгаа юм. Тэрнээс биш
Тавантолгойн хувьцаа дотоодын бирж, гадаад зах зээл  дээр арилжаалагдаад
ирэхээр үнэ өсөх нь ойлгомжтой. Гэхдээ хувьцааны үнэ нэгдүгээрт, үндсэн
ордын эдийн засгийн үр ашгаас, хоёрт, дэд бүтцээс хамаарна. Гэрэл
цахилгаан, төмөр зам, тээвэр, усны асуудал иж бүрнээрээ байснаар эцсийн
бүтээгдэхүүн гарна. Аль болохоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч
байж хувьцаа үнэ цэнд хүрнэ. Тэгэхээр хувьцаа цаашдаа үнэ цэнэтэй байна.
Олон улсын зах зээл, Хонконгийн, Английн хөрөнгийн бирж дээр
арилжаалагдаад ирэхээр үнэ өснө. Тиймээс бид ард иргэддээ хоёр боломж
олгож байгаа. Нэгд, хувьцаагаа аваад цаашид эдийн засгийн эргэлтэд
оруулаад үнэ өсгөөд явах нэг боломж байна. Хоёрт, “Үгүй ээ, үнэ өсөхийг
хүлээх боломж алга. Эдийн засгийн хувьд хүндрэл байна. Хувьцаа үнэ
цэнэтэй болох ч юм уу, үгүй юү, надад хүлээх боломж алга” гэсэн бодол
ялангуяа настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байж болно. Тиймээс
УИХ үүний өмнө 53 дугаар тогтоол гаргаад эхний ээлжинд 2012 оны улсын
нэгдсэн төсөвт 330 тэрбум төгрөгийг эдгээр иргэдэд бэлнээр олгохоор
тусгасан. Гэхдээ ард иргэдээрээ бас сонголт хийлгэнэ. Бэлэн нэг сая
төгрөгөө авбал ав, эсвэл хувьцаа үнэ цэнэтэй болох тул тавин хувийг нь
хувьцаагаараа аваад Засгийн газартаа худалдвал худалд гэж байгаа. Энд
хүний эрх зөрчигдсөн, тэгш бус байдал үүссэн зүйл ерөөсөө байхгүй.

-Иргэд хувьцаагаа яаж ашиглаж, хэзээ үр ашгийг нь үзэх вэ?

-Хүн болгонд 1072 хувьцаа өгч байна. Түүнийг яаж ашиглах нь ард иргэдийн сонголт.

-Сургалтын төлбөрөө авсан оюутнууд 1072 ширхэг хувьцаа авах боломжгүй болсон уу?

-Монголын
төрийн бодлого хоёрдмол утгагүйгээр хэрэгжинэ. Монгол Улсын 2012 оны
нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулж УИХ 57 дугаар тогтоол гэж
баталсан. Түүний наймдугаар заалтад үүнийг тодорхой зааж өгсөн. Монгол
Улсын иргэдэд нэг сая 500 мянган төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа, эсвэл
бэлэн мөнгө олгоно гэж тэнд заасан. Түүнийгээ өнөөдөр бас хоёрдмол
утгагүйгээр төсвийн тодотголд тусгаж байна. Тэр хэмжээнд л хувьцаа,
бэлэн мөнгөө багтаана. Оюутнууд хоёр удаа 500, 500 мянган төгрөгөөр
сургалтын төлбөрөө авчихаж байгаа. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр
өнөөдөр 400-гаад мянган төгрөг авчихаад байна. Ингэхээр 1,4 сая төгрөг
авчихаж байгаа биз. Оюутнууд одоо үлдээд байгаа 100 орчим мянган
төгрөгөндөө тааруулж хувьцаа авах уу, эсвэл мөнгө авах уу гэдгээ шийднэ.
Тэрнээс биш хувьцаа, мөнгө давхардаж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол
Үндсэн хуулиар иргэд тэгш эрхтэй байна гэдэг зарчим алдагдчих гээд
байна.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авчихвал бас адилхан уу?

-Өндөр
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд УИХ-ын 53 дугаар тогтоолд
гурван заалт бий. Түүний нэгдүгээрт Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө
ард иргэддээ зургадугаар сарын 30 хүртэл олгоё гэсэн. Эхний 500 мянган
төгрөгийг 21 мянгаар цувуулж бүх иргэнд бэлнээр олгож байгаа. Хоёр,
гуравдугаар заалтад юу гэж тусгасан бэ гэхээр 55-аас дээш настай
эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг
сая төгрөг бэлнээр олгохоор тусгасан. Энэ мөнгийг нэгдсэн төсөвт
тусгасан. Нийт дүнгээрээ 330 тэрбум төгрөг байгаа.

Одоо
Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор эдгээр
иргэддээ сонголт олгож байгаа. Нэг сая төгрөгөө бэлнээр нь авбал ав,
хэрэв хувьцаагаа үнэ цэнэтэй гэж үзэж байвал хувьцаагаа аваад нэг сая
төгрөгөө авахгүй байх боломж нээж өгч байгаа юм.

-Я.Батсуурь
гишүүний санаачилсан төслөөс энэ төсөл өөр болсон гэж маргаан үүсээд
байгаа. Адилхан л Тавантолгойгоос 1072 хувьцаа иргэдэд өгнө, аж ахуйн
нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр зарна гэсэн. Яг ямар ялгаа үүсээд
байгаа вэ?

-Адилхан л аж ахуйн нэгжид олгох байсан 10 хувийг
иргэдийн 10 хувь дээр нэмж 1072 ширхэг хувьцааг иргэдддээ олгоё гэсэн
төсөл байгаа. Түүнийг нь бид 20 хүртэл хувь гэж төсөлд оруулахаар
болголоо. Яг 20 хувь бүгдээрээ борлогдохгүй нь. Иргэдийн нэг хэсэг нь
хувьцаагаа, нөгөө хэсэг нь бэлэн мөнгөө авна. Үүнтэй холбоотойгоор
Тавантолгойн хувьцааны яг 20 хувь хүрэхгүй юм байна. Тэгэхээр 20 хүртэл
хувь гэж тогтоолын төсөлд оруулж өгөхөөр болсон. Нөгөө талаас харин ч
Я.Батсуурь гишүүний төслийг сайжруулчихаж байгаа юм. Монгол Улсын ачааны
хүндийг үүрч, зах зээлийн харилцаанд улс орныг шилжихэд үүрэг
гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүддээ мөн 10 хувийг санал болгоё гэсэн. Үүнтэй
холбоотойгоор дэлхийн зах зээлд IPO хийж гаргах байсан 30 хувийг харин
20 хувь болгож байна. Төслийн агуулга өөрчлөгдөөгүй.

                                Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nyamka 2012-02-15 202.70.41.74

за ингэж арай болохгүй ээ. Оюутнуудаа бидэнд ямар ч сонголт алга. Хувьцаагаа авах байсан нь яахын тэгээд. дуу хоолойгоо нэгтгэе ээ

Avatar

bodon 2012-02-15 108.213.67.92

МАНАН-д мад тавиулах чинь энэ дээ. Эхлээд 1.5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар буюу сургалтын төлбөр, байрны төлбөр гэх мэтэд чинь зориулж өгнө гээд Таван Толгойн хувьцааг иргэн бүрд үнэгүй тараана гэж байснаа одоо болохоор нөгөө үнэгүй өгнө гэж байсан хувьцаануудыг чинь 1 сая төгрөгөөр үнэлээд авах гэж байна шүү дээ. Ийм л заль зохиож дээ. Хэлсэн ярьсанаа мартчихаад сайхан гүрийдэг луйварчид юм даа. Одоо ирэх сонгуулиар та нар дахиж гараад үзээрэй.
bodonchorblogspotcom

Avatar

hooe 2012-02-15 114.158.232.60

hooe bolioochee 21000 TOG GEJ NEG US ZASUULAH MONGOOR HUURAAD BAIH UM s** NAR BOLIOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO

Avatar

deige 2012-02-15 99.104.59.140

bud guai ta ugee olj heleerei 90-ond 1 luivardsan odoo dahiad ta nar il tsagaan luivar hiij bn shdee.oyu tolgoi , tavan tolgoi 2-g
lombardand tavij bj 400.0000 togrog ogson hun burt uldsen mongoo ogch chadahgui bolohoor ta nar ard tumnii yaduu bdliig ashiglaj dahiad tsagaandaa garsan deerem hiij bnshdee.ta nar 39-r togtooloo dahiad neg guitsed unshchih gej helmeer bn huulia dahiad zorchij bn shdee!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж