“Нүүдэлчдийн аялал-2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчдийн аялал-2012” болно

Байгаль
орчин, аялал жуулчлалын яамнаас “Нүүдэлчдийн аялал-2012” өвлийн аялал
зохиох гэж байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучууд, хүүхэд
багачуудыг эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцуулах зорилготой уг
аялал хоёр хэсэг, зургаан арга хэмжээтэй байх гэнэ.

Аяллын
хүрээнд “Женко тур” компаниас Төв аймагт байрлах “Чингисийн цогцолбор”
хөшөөн дээр очиж, шинийн нэгний өглөөний нар мандахыг үзэж,  цагаан
идээ, будааны дээж өргөх ёслол хийх, мөн урлагийн тоглолт зэргийг зохион
байгуулах бол гуравдугаар сарын 6, 7-нд Өмнөговь аймгийн Булган суманд
“Тэмээний баяр” хийх ажээ. Энэ үеэр тэмээний парад, жагсаал, тэмээтэй
буухиа, гоё тэмээтэй сайхан хос шалгаруулах зэрэг арга хэмжээ болох юм
байна. Түүнчлэн гуравдугаар сарын 5-нд “Цагаан шонхор холдинг” компаниас
нийслэл хотноо “Бүргэдийн баяр” зохион байгуулах аж. Түүнд Баян-Өлгий
аймгийн сумдаас шалгарсан бүргэдчид ирж оролцох юм байна. Мөн аяллын
хүрээнд гуравдугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Мөсний
баяр” зохиож, мөсөн шагайн тэмцээн, тэшүүрийн уралдаан, морин чарганы
уралдааны зэргийг явуулах ажээ.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж