Европын зээлжих зэрэглэл дахин буурлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Европын зээлжих зэрэглэл дахин буурлаа

Улс орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын
нэг “М
oody өчигдөр Европын
зургаан улс орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Үүнтэй зэрэгцэн
Европ төдийгүй АНУ-ын гол гол хувьцааны индексийн үзүүлэлт буурч эхэлжээ. Зээлжих
зэрэглэлийг нь бууруулсан орны тоонд Испани, Итали, Португаль, Словак, Словени,
Мальта зэрэг улс багтаж байна.

 

Улс

Зээлжих зэрэглэл /өмнөх/

Зээлжих зэрэглэл /одоо/

Испани

А3

А1

Итали

А3

А2

Португаль

Ba3

Ba2

Словак

А2

А1

Словени

А2

А1

Мальта

А3

А2

 

Түүнчлэн Moody Австри,
Англи, Франц улсуудын зэрэглэл ААА хэвээрээ байгаа ч сөрөг хандлагатай байгааг
сануулжээ.

Өнгөрсөн сарын 14-нд улс
орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог
Standard&Poors Европын холбооны есөн орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг
бууруулсан билээ. Эдгээр улсын тоонд Франц, Австри, Мальта,
Словак, Словени, Итали, Испани, Кипр, Португаль зэрэг орон багтсан юм.

Европын улс орнуудын санхүүгийн байр суурь ганхахын
хэрээр хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх магадлал
өндөр байна.

Өчигдрийн байдлаар Европ, АНУ-ын гол гол хувьцааны индекс, тухайлбал Европын
18 улсын 600 томоохон хувьцаат компанийн үнэлгээний дунджийг харуулдаг
Stoxx
600 индекс 0,4 хувиар, АНУ-ын 500 томоохон компанийн
хувьцааны үнэлгээний дунджийг илтгэдэг
S&P 500 индекс 0.3 хувиар унажээ. Еврогийн ханш ч мөн 0.2 хувиар унажээ.

Өнөөдрийн байдлаар S&P 500, Stoxx 600, FTSE 100, Stoxx 50, Dax зэрэг индексүүд бүгд доошилжээ. Гэхдээ Азийн Hang
Seng, Никкей индекс багагүй өсөлттэй
байна.

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж