Европын холбоо рейтингийн агентлагтай болно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Европын холбоо рейтингийн агентлагтай болно

Standart & Poors рейтингийн агентлаг өнгөрсөн нэгдүгээр сард Евро бүсийн есөн орны зээлжих эрхийг буруулсан билээ. Герман, Францын томоохон улстөрчид энэ явдлыг эрс шүүмжилж байлаа. Тэгвэл Европын холбоо өөрсдийн рейтингийн агетлагийг байгуулахаар болсон нь дээрх явдлаас үүджээ. Шинээр байгуулагдах Европын рейтингийн агентлаг Германд Европын төв банкны байранд байрлах гэнэ. Тус улсын зөвлөх үйлчилгээний Roland Berger Strategy Consultants компани нь шинэ санааг маш идэвхтэй дэмжжээ. Олон улсад нэр хүндэй Standart & Poors, Moody"s Investors Service болон Fitch Ratings зэрэг агентлагуудтай эн зэрэгцэхэд Европын рейтингийн агентлагт ойролцоогоор 300 сая евро шаардагдах аж. Франц, Германы томоохон компаниуд энэ хөрөнгийг оруулахад бэлэн буйгаа мэдэгджээ. Энэ оны хоёрдугаар хагас гэхэд энэ санаа бодит ажил болж, оны  эцэс гэхэд анхны дүнгээ өгнө хэмээн санаачлагчдын зүгээс төлөвлөж байна.

Э.Од
   

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж