Зовлон шаналлын эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Зовлон шаналлын эх сурвалж

Зовлон шаналал гэхээр бид
чухам юуг ойлгодог вэ. Өвчин, үхэл, ядуурал, ганцаардал…. Эдгээр
үнэхээр хүмүүсийг тэгтлээ их зовоодог шигээ тийм муу муухай  зүйлүүд мөн
үү? Эсвэл эдгээрийн тухай хүмүүсийн бодол төсөөлөл л эдгээрийг тийм их
муу муухай зүйл болгон хувиргаж байна уу?  Үнэн хэрэгтээ бидний танин
мэдэхүй, төсөөлөл маань л зовлон шаналлыг бий болгодог. Жишээ нь эртний
грекийн философи ч Пиррон далайн шуурганаас айж балмагдсан далайчдыг
тайвшруулахын тулд байгалийн гамшгийг ер тоолгүй хэвж хэвтэх гахайг
заажээ. Хэрэвээ бид юу ч мэддэггүй байсан бол ядаж л энэ гахай шиг
тайван байх байсан биз. Хэрэв гахайг зодож эхэлбэл гахай өвдөлтийг
мэдэрч орилж чарлах нь тодорхой. Биднийг ч гэсэн зодвол
өвдөлтийг мэдэрнэ. Амьд амьтан бүрд өвдөлтөөс айдаг байгалийн түгээмэл
хуультай. Гэвч  бидний төсөөслөл маань өвдөлтийг илүү хүнд гашуун
болгодог. Гэхдээ дан ганц гашуун болгодоггүй бас ор мэдрүүлэхгүй байх
хүч чадал ч бидний ухаан бодолд оршин буй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж