Ираны банкнаас холбоогоо таслахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Ираны банкнаас холбоогоо таслахыг шаардав

АНУ-ын Засаг Захиргаанаас тус улсад ажиллаж байгаа гадаадын банкуудыг Ираны Төв банкнаас харилцаа холбоогоо бүрмөсөн таслахыг шаардсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Санхүүгийн Дэд Сайд Дэвид Коэн мягмар гаригт энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Санхүүгийн Яамнаас энэ шаардлагаа АНУ-ын хуулийг зөрчиж байгаа банкинд Санхүүгийн Яамны тэргүүн арга хэмжээ авах эрхтэй болно гэж тайлбарлалаа. Түүнчлэн Төрийн Департаментын зүгээс Иранаас нефть авдаг аливаа улс орнуудыг нефть худалдан авах хэмжээгээ багасгахыг хүссэн юм.

Дэвид Коэн “Ираны хууль бус цөмийн хөтөлбөрийг зогсоох үүднээс АНУ санхүүгийн хориг арга хэмжээг өргөн цар хүрээнд авч байна” гэж хэллээ. Тэрээр нэмж хэлэхдээ Ираны Төв банкнаас дэлхийн банкуудыг харилцаагаа холбоогоо таслахыг Вашингтон уриалж байгаа бөгөөд энэ нь Ираны Төв банкны хууль бус үйл ажиллагааг хязгаарлах болон олон улсын санхүүгийн системээс тусгаарлах зорилготой юм гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж