
Уг нь Арабын холбооны шинжээчдийн баг "Сирид үүсээд буй эмх замбараагүй
байдал тэгтлээ хурцдаагүй" гэх дүгнэлтийг гаргаж байсан юм. Гэхдээ
шинжээчдийн багийг дахин томилсны эцэст олон улсын зүгээс Сирийн
Ерөнхийлөгч Башар ал-Ассадыг огцрохыг шаардаж эхэлжээ.
НҮБ-ын шинжээчид "Сирийн ард иргэд үүнийг хүсч байна" хэмээн
тайлбарласан. Тиймээс энхийг сахиулагч цэргүүдээ оруулах тухай ярих
болсон юм. Харин үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Хятад, ОХУ
дэмжихгүй байгаа. Гэхдээ одоогоор тэд эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин