Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт нэг тэрбум гурван сая иенийн өртөг бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийн төв” барих, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичиг, тусламжийн хэлэлцээрүүдэд тус тус гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Гадаад хэргийн яам дээр болох юм. Төсөл хэрэгжүүлэх тухай баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Японы талаас Элчин сайд Т.Кидокоро, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ю.Ишида нар тус, тус гарын үсэг зурах аж.
П.Наран