Жүдочид Германд бэлтгэлээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Жүдочид Германд бэлтгэлээ хийж байна

Европын цувралд оролцож буй Монголын жүдочид гурав дахь тэмцээндээ оролцохоор Германд газарджээ. Тэд тус улсад тав хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Дюссельфорфийн гран-прид зодоглох юм. Монголын жүдочид өнгөрсөн долоо хоногт болсон “Дэлхийн цом”-оос гурван хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл түрүүлсэн бөх 200 оноо халааслах гран-при тэмцээнд Монголын шилдэг жүдочид бүгд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар Обервартад болсон тэмцээнд жин өгссөн. Харин энэ удаа өөрсдийн үндсэн жиндээ барилдах аж. Үүний дараа жүдочид Польш, Чехийн дэлхийн цомд зодоглоод эх орондоо ирэх юм. Дашрамд сонирхуулахад, Германы гран-при тэмцээнээс олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд алтан медаль хүртэж байсан билээ.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж