Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хуралдаан боллоо

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XI хуралдаан хоёрдугаар сарын 13-нд болжээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны ажлын тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны үндсэн чиглэлийн төсөл, аймгийн 2012 оны төсвийн төсөл, “Сэлэнгийн бүсийн хөгжлийн хөтөлбөр”, “Орхоны бүсийн хөгжлийн хөтөлбөр” зэрэг аймаг орны хөгжлийн холбоотой чухал асуудлуудыг хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар Сэлэнгэ аймгийн төсвийн орлого 19.186.614.3 мянган төгрөг, зарлага 15.246.473.1 мянган төгрөг, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүжилтийг 3.940.141.2 мянган төгрөгөөр, орон нутгийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалт, их засварын ажилд 2.047.914 төгрөг байхаар батлагджээ.

                                                                                                            www.selenge.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж