Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорино

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорино

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүнтэй батальон Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоход бэлэн болжээ. Тус багийн захирагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар томилогдоод удаагүй байгаа дэд хурандаа Л.Гансэлэм явах аж. Тус улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлтгэлээ базааж, энэ хугацаанд ЗХЖШ-аас ажлын хэсэг тухайн газар оронтой танилцаад ирсэн байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эхний хэсэг болох 350 хүн удахгүй явах бөгөөд уг ажиллагаанд оролцуулах зэвсэг техникийг Өмнөд Судан руу илгээгээд байгаа гэнэ. Хэдийгээр Өмнөд Судан улс өнгөрсөн оны долдугаар сард тусгаар тогтнолоо зарлан тунхагласан ч тус улсын зарим хэсэгт Засгийн газраа зэвсэглэн эсэргүүцэх явдал гарч, үе үе мөргөлдөөн агрч байгаа тул НҮБ-аас энхийг сахиулагчдыг тус улс руу илгээх шийдвэр гаргасан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж