“Монгол брэнд-дэлхийд 2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Монгол брэнд-дэлхийд 2012” болно

“Монгол брэнд-дэлхийд 2012 ” форумыг маргааш зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголын Маркетингийн холбоо, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахын тулд ямар стратегийг ашиглах талаар хэлэлцэх аж. Цаашлаад өөрсдийн бүтээгдэхүүнээ брэнд болгох шаардлага бий. Иймээс үндэсний нэгдсэн болон дэд брэндийг бий болгох, үүнийг хариуцах байгууллага, нэгжийг байгуулахаар санал солилцох юм байна. Форумын үеэр төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны газруудын төлөөлөл оролцох бөгөөд зөвлөмж гаргаж, санхүүжилтийг тодорхойлох нь. 

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж