Кремлийн зочдыг шинэ архиар дайлна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Кремлийн зочдыг шинэ архиар дайлна

ОХУ-д дээд хэмжээний айлчлал хийх гадаад орны төрийн тэргүүнүүдийг Кремлийн эзэд удахгүй шинэ төрлийн цагаан архиар дайлдаг болох гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн нарийн бичгийн дарга В.Хреков “Kremlin award” буюу “Кремлийн шагнал”, бүр “Кремлийн хишиг” ч гэж орчуулж болох  тансаг зэрэглэлийн шинэ төрлийн архи удахгүй үйлдвэрээс гарах гэж буй талаар мэдээлжээ. Шинэ архины танилцуулгыг өчигдөр олон улсын “ПродЭкспо-2012” үзэсгэлэн дээр хийсэн байна.

 ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нар олон нийтийн арга хэмжээн дээр оргилуун дарс л хүртдэг бөгөөд шинэ архийг өндөр дээд хэмжээний зочдод зориулжээ. В.Путин албан ёсны бус уулзалт дээр хааяа шар айраг уудаг гэнэ. “Кремлийн” гэсэн тодотголтой шинэ архи гаргаж буй нь зах зээлд дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах кампанит ажлын үргэлжлэл юм байна.

Үүнээс өмнө Кремлийн удирдлага гадаадын зочдоо “Царская водка” буюу “Хааны архи”-иар дайлдаг байсан юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж