Засаг дарга Ж.Баянмөнхийг III эмнэлэгт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Засаг дарга Ж.Баянмөнхийг III эмнэлэгт шилжүүлжээ

Говьсүмбэр
аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийг албан тушаал, эрх мэдлээ
хэтрүүлэн танил талдаа давуу эрх олгосон хэмээн АТГ-аас буруутгаж,
цагдан хориод байсан билээ. Уг хэрэгт хяналт тавьж буй нийслэлийн
Прокурорын газраас түүний эрүүл мэндийн байдал муу байгаа  учир цагдан
хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлсэн талаар мэдээлсэн юм. Гэвч
түүнийг нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзсэн
учир  Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит
Клиникийн төв эмнэлэгт шилжүүлжээ. Түүнийг III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байх хугацаанд цагдаа, прокурорын байгууллагаас хяналт тавьж, ар
гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж