Амьтдын амьдралд “үнэнч хань”, “энгэр султнууд” зөндөө бий

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Амьтдын амьдралд “үнэнч хань”, “энгэр султнууд” зөндөө бий

Өмнөд Америкийн колибри шувуудын эр  нь үр удмаа хүмүүжүүлэх сонирхол огт үгүй бөгөөд өөрсдөө хоорондоо тэмцэлдэх юм уу, эсвэл хамгийн амттай ургамалын талбай хайсаар цагийг өнгөрөөнө. Тусгай савнаас хүртэл амттанг олоод зооглочихно. Халуун дулаан цаг агаартай, хоол хүнс элбэг дэлбэг болохоор  эм нь үр төлөө өөрсдөө өсгөчихдөг ажээ. Гэрэд зургийг Rainy Citi

Амьтны тачаалын дэргэд хүнийх юу ч биш. Тэдний ертөнцөөс хосууд хэрхэн бүрддэг,  “мөнхийн дурлал” эсвэл үр төлөө хэрхэн тээх, “нөхрүүд” ба эрчүүдийн хүрээлэнтэй “эхнэрүүдийг” олж болно. Хавар болоход эм нь сэтгэлийн дарамтад орж, эр нь  хүч чадал нэмэгдээд л өөр өөр эмийг сонирхоод эхлэдэг гэж ярьдаг. Шувуудын хувьд бол тэндний хэрэг явдал хүнийхтэй зүйрлэшгүй…

“Швед ширээ гэх шиг олон сонголттой гэр бүл”, промискуитет (бэлгийн замбраагүй харьцаа), гарем (эрийн буюу эмийн хүрээлэн), олон нөхөртэй байх, хүчин, биеэ үнэлэлтийг хүн биш амьтад л анхлан гаргасан бололтой. Амьтдын амьдрал хичнээн “задгай” байсан ч тэдний гол зорилго нь амьдрах чадвараа ихэсгэх, үр төлийнхөө генд өөрийгөө мөнхлөх гэсэн нэгэн зорилготой.

Хүн төрөлхтөн ч “үржиж, олшрохоос” татгалзахгүй. Гэхдээ бидний нийгэм нь энэ салбарынхаа ололт амжилтыг нууж байх зарчмыг суулгаад өгчээ. Энд жишээ татахад Нью-Йоркийн захирагч асан Элиот Спитцерийн дуулианыг хэлж болно. Гурван хүүхэдтэй хүн эхнэрээ хуурч байсан талаар ярихаа больё. Гэхдээ л татвар төлөгчдийн 80 мянган доллараар зугаагаа тайлж байсан тэр харин биеэ үнэлэхтэй эрс тэмцэл явуулж байсан гэх нь хоёр нүүр гаргаж олныг дургүйцүүлж байгаа биш үү?  За, за одоо амьтаддаа эргээд очьё. ДНК-ийн судалгаа хийдэг болсноос хойш амьтад бидэнд сексийн шинэ шинэ амжилтуудаараа гайхуулж байна. Саяхан болтол шувууд ионогамын буюу “үнэнч хань” гэж тооцогдож байв. Генийн шинэ судалгаагаар эмийнхээ хажуугаас олоод ирсэн дэгдээхэйг өсгөж байгаа эрчүүд олон гарч байна. Тэд эхнэрийнхээ энгэр султайг мэдэх ч үгүй гэнэ.

Венесуэлийн амазон (Amazone amazonica) гэр бүлдээ үнэнчийн үлгэр нь. Эм нь өндөгөө 26 хоног дарж энэ хугацаанд эр нь түүнийгээ хооллож байдаг. Торонд хоригдсон тэдэнд сэтгэлийн дарамт ихтэй үед ч эр нь эмдээ муухай ааш гаргадаггүй

Шувуудыг завхай амьдралтай гэж өмнө нь тооцож байгаагүй учир тэдний амьдралд ажиглалт хийсэн нь цөөн. Харин одоо генийн шинжилгээ хийгээд  эцгийг нь тогтоогоод өгчихнө. Эцэст нь жигүүртэн, амьтдаас хамгийн үнэнч нь маш цөөхөн ажээ. Тухайлбал, Калифорнийн үхэр зүсэг,  цагаан  хушуут тоншуул, тотьны зарим төрлүүд, исгэрэх дуут хун (энд ганганалдах хунг оруулахгүй), мөнгөлөг өнгөт цагаан нүдэт гэх жижиг дууч шувуухай зэргийг нэрлэж болно. Түүгээр ч барахгүй тэдний хань нь золгүй тохиолдлоор үрэгдвэл үлдэгсэд нь сэтгэлийн асар их дарамтад ордог ажээ.  Сонирхолтой нь исгэрсэн дуу гаргадаг хун хайрын бэлгэдэлд тооцогдох боловч бид тэдний хайрын дууг сонсохгүй. Учир нь тэр исгэрэхээс өөр дуу гаргаж чаддаггүй ажээ.

Моногамын амьтад ханьдаа “агуу их дурлалаас” болоод үнэнч гэхэд бас хачин. Калифорнийн үхэр зүсэг гэх хулганы төрлийн амьтны эм нь тасралтгүй төрөөд эр нь үр хүүхдээ тэжээсээр “зугаалах зав” тэдэнд огт гардаггүй аж.  Далайн морь гэхэд л эр нь эмийнхээ өндгөн эсийг өөртөө авч “жирэмсэлнэ”.  Үнэнч хун, турлиах зэрэг шувууд залуудаа танилцаад хамт амьдартал хоёр, гурван жил болдог. Хий дэмий замбраагүй секст эрч хүчээ зараад байдаггүй амьтад гэнэ. Carduelis cannabina гэх хөөрхөн алаг дууч шувууд хамтран амьдардаг учир эм нь гадагш зугаалах хүсэлтэй. Гэтэл ягаан цээжтэй нөхөр нь өмнө нь тогтмол байж түүнийг манах  ажээ.

Гэхдээ үнэнчийн гол шанг шувууд биш мөрөг загасны загалмайн шимэгч өт Diplozoon papadoxum авна. Хосууд учраад нийлэхдээ нийлээд “ургачихна”. Гэхдээ энэ шимэгчийн бэлэг эрхтнээс бусад эрхтнүүд нь тус тусдаа. Эхнэр олоогүй залуу нь удалгүй мөнх бусыг үзүүлдэг ажээ.

Нөхөр албан томилолттой байхад…
        
Амьтадын үнэнч гэдэг нь үнэн хэрэгтээ үр төлөө өсгөж үржих шилдэгийн төлөөх сонголт ажээ. Зарим эрэгчин нь хүч чадал, гоо үзэсгэлэнгээрээ эмэгчингийн анхаарлыг ухаангүй татаад тэдний зүгээс хүчирхийлэлд өртөх нь ч байдаг аж. Өрөвтас, хураацай, салхич шувууд колониар амьдардаг учир эр нь хоол хүнс олохоор албан томилолтод гарангууд эм нь хөршийнхөө хүчирхийлэлд орох магадлал ихтэй.

Африкийн топи (Damaliscus lunatus) гэх гөрөөсний эр нь нойтон хамуу шиг наалдах эмэгчингээсээ зугтан хол очоод зогсох буюу эсвэл тэднийг хөөж холдуулна. Заримдаа эмэгчингийн эзэмших халуун бүсийн үр шимтэй “леки” гэж нэрлэгдэх газрыг хатагтай нартай нь эрэгчин нь эзэмшилдээ авлаа гэхэд 5080 эхнэрийн хүрээлэнтэй болчихдог. Эрэгчин нь хоорондоо тэмцэлдэн өрсөлдөгчтөйгөө цус урстал үзэхгүй ч гэсэн тэднийг шороодуулсан нөхцөлд ялсан болдог. Тэмцэлд ялсан болохоор эмэгчингүүдийн хүчирхийлэлд оролгүй яахав.

“Леки” систем байгальд их тархсан. Тэдний нэг тод жишээ нь якан  (Jacanae) гэх шувуудын амьдрал. Урт нарийхан хөл, урт сүүлнийхээ тусламжтайгаар намаг цөөрмийн ургамалын навчис дээгүүр гүйнэ. Дэгдээхэйнүүдээ далавчин дороо нууж байгаад л гүйдэг. Тэдний эм нь том биетэй ба газар нутаг “леки” олж аваад тийшээ хоёр гурван эрийг хөөн авчраад өөртэйгээ гэрлүүлчихнэ. Эр нь үүр засаад өндөгөө дараад суучихна. Харийн эхнэр түүнд ойртоод ирвэл бусдыгаа  дуудан хамжиж байгаад түүнийг хөөдөг аж. Эс тэгвээс харийн эхнэр өндөгийг нь сүйтгээд мань эрийг олзлоод гэртээ аваад явдаг ажээ.

Австралийн залаат яканы амьдрал одоо хүндэрч байна. Намаг цөөрөм хатаж тэдэнд олигтой “леки” олдохоо байжээ       
Олон эхнэр нөхөртэй байх нь амьтдын хувьд бэлгийн тогтмол харилцаа. Тэдний төрөлд харьцааны олон хэлбэр байдаг. Кембрижийн эрдэмтэд Prinella modularis гэх хөөрхөн жижиг дуучин шувууд  ханьдаа үнэнч байхын зэрэгцээ полиандри (гурван эр, нэг эм), полигини (нэг эр, олон эм), нийтийн (хоёр эр, хоёр эм эсвэл хоёр эр, дөрвөн эм) гэх мэтийн хэлбэрийг ашиглана. Дуучин шувуухай бүгд л адилхан учир цуг амьдрахад муухай сайхан гэсэн ялгаа байдаггүй бололтой. Гэтэл баасны цох хорхойн эр нь хоёр өөр янзийнх. Толгойдоо эвэртэй нь сексийн давамгайллыг хийнэ. Түүнийг харуулч гэж нэрлэж болно. Тэр эхнэр аваад нүх ухахад нь туслаж ирээдүйн үр төлийхөө хүнс хоолыг базаадаг. Харин нөгөөх нь нууц амраг гэж нэрлэж болохоор. Эвэргүй, жижиг биетэй гэхдээ эвэртэй нөхрийг ажилдаа гарсан хойгуур нь нүхэнд нь ороод эхнэрийнх нь толгойг эрүүлдэг ажээ.

Эртнээс эртний    

Жигүүртэнүүдийн биеэ үнэлэх нь бас сонин. Өмнөд Америкийн колибри гэх жижигхэн шувууны эр нь амтат нектартай цэцэг олж аваад хорхой шавжийг хөөн манадаг. Тэр бас цаанаа учиртай. Эм нь амттай нектарын эрэлд ядраад явж байхдаа тийм эртэй тааралдан өмнө нь эргэлдэн элдэв байрлал харуулж байгаад нектараас идэх зөвшөөрөл аваад хариуд нь биеэ худалддаг ажээ.

Саарал шаазгай бол эмийнхээ амьдарч байгаа газрын эргэн тойрны модонд өт хорхой, царцаа өлгөн бэлэг барьж байгаад тэднийг татдаг аж. Гэхдээ хажуугаар зугаалах эм харагдвал нөгөө нөхрөөсөө том, илүү бэлэг барьж байгаад аргалчихдаг ажээ.

Бонобо шимпанзе өөрийн сексийн ааш араншингаар хүмүүст гайхал төрүүлдэг. Бонобо сексийн бүхий л харьцааг тэдний тоонд “зочны” сексийг эрмэлзэнэ    

Бонобо шимпанзе нь сексийн замбраагүй амьдралыг эрхлэхээс гадна нийгэмлэг дэх дарамтаа тайлахад түүнийг ашигладаг ажээ. Бичнүүдийн эр нь эмийнхээ бөөсийг түүж байгаад биеийг нь “үнэлүүлэх” нь их байна. Мөн жигүүртнүүдийн дунд дэгдээхэйг нь хооллоход тусласан эрд эм нь биеэ тушаачихдаг гэнэ. Жишээлбэл Косто-Рикагийн хөхөө, залаат тоншуул зэргийг энд нэрлэж болно. Манорина гэх шувууны үүрэнд хоёрхон дэгдээхэй өсөх боловч туслагчдын тоо нь 28 хүртэл.

Гиена нохой (Lycaon pictus) сүрэгт эм нь давамгайлж эрчүүд нь түүнийхээ үгнээс гарахгүй. Эхлээд хамгийн түрүүнд хүүхдүүд нь хоолондоо ордог гэнэ. “Долоон асрагчийн хүүхэд нүдгүй” гэдэг зүйр үг зөвхөн хүмүүст л хамааралтай.
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж