Иргэний хөгжлийн тухай баримт бичиг гарна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Иргэний хөгжлийн тухай баримт бичиг гарна

Иргэдийн “Альяанс” төв Засгийн газрын санхүүгийн дэмжлэгт тулгуурлан Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалын бичгийг анх удаа боловсруулан гаргах гэж байна. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм дээд зорилгыг суурь зарчмаа болгож байгаа ажээ. Энэ нь улс төрийн тогтолцооны харилцан шүтээлцээт бүрдэл хэсэг болох төр ба иргэн хүний хоорондын харилцааг ардчилсан төр улс, нийгмийг хөгжүүлэх суурь хэмээн тодорхойлж байгаа юм байна. Баримт бичиг боловсруулахтай холбогдуулан гуравдугаар сарын 9, 10-нд хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 500 гаруй төлөөлөгч оролцох ажээ. 

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж