Цагдаагийнхан малчдад сэрэмжлүүлэг өгөв

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан малчдад сэрэмжлүүлэг өгөв

Сүүлийн үед малын хулгай ихэсч буйтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас “Мал-2011” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд  Дорнод болон Дорноговь аймгаас мал хулгайлдаг хэд хэдэн малын бүлэг хулгайчдыг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Сэжигтэн этгээдүүдийн  дийлэнх нь өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан, эсвэл сэжиглэгдэн шалгагдаж байсан хүмүүс гэдгийг цагдаагийнхан онцолж байна. Мөн малчид малаа алдсан даруйдаа эрэн сурвалжлаагүй, цагдаад мэдэгдээгүйгээс болж цаг алдах тохиолдол гарч байгааг хэллээ. Одоогийн байдлаар цагдаагийнхан алдагдсан хэд хэдэн адууны эздийг хайж байгаа аж. Тиймээс иргэдийг малынхаа хойноос эрэн сурвалжлахыг санууллаа. Мөн малчдад анхааруулж хэлэхэд бод малаас гадна бог мал ч алдагдаж байгаа учраас хариулга хийхдээ бог малаа ч сайн харж эзэнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж