Укагийн цомгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Укагийн цомгийн нээлт болно

“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Уламбаяр буюу Укагийн анхны бие даасан цомгийн нээлт болох гэж байна. Түүний “I’m g in Love” нэртэй түүний бие даасан цомгийн нээлт өнөөдөр 11.30 цагт “Чингис” зочид буудалд болох юм. Энэ үеэр дуучин Ука шинэ цомгоо үзэгч, сонсогчдод танилцуулахаас гадна, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.

Түүний анхны цомогт багтсан “Hi Ladies” дууны клид хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон. Тун удахгүй тэрбээр өөрийн уран бүтээлийн шинэ, шинэ клипийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Сонирхуулахад Укагийн фэнүүд www.uka.mn сайтаас түүний уран бүтээлийн болон бусад мэдээллийг авах боломжтой гэнэ лээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж