Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Нийт 30 шахам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Байнгын төлөөлөгч томилох тухай, Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дулааны цахилгаан станц 5-ыг барих асуудлыг эрчимжүүлэх тухай, ACEM-ийн гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Гадаадаас мэргэжилтэн, ажиллах хүчин оруулах тухай, Нөхөн төлбөр олгох тухай, Аймгуудын төвөөс эхлэх авто замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай, Хөрөнгө гаргах тухай, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, хоёр ч нууц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  Харин танилцуулах асуудлын жагсаалтад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн талаар, Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлын явц, цаашид авах арга хэмжээ, Орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай багтжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж