Нутаг нэгтнээ худалдсан гэх Г.Батдэлгэр нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Нутаг нэгтнээ худалдсан гэх Г.Батдэлгэр нарыг шүүнэ

БНХАУ-д элэг нэгтнээ худалдсан гэх хэрэгт буруутгагдаж буй  Г.Батдэлгэр нарын таван хүнийг  өнөөдөр  09.30 цагаас  Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцоно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж