Байнгын хороод, чуулганы хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Байнгын хороод, чуулганы хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо, “Шинэ Улаанбаатар” түр хороо, чуулганы нэгдсэн хуралдаан болно.

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд.

БАЙНГЫН БОЛОН ТҮР ХОРООДЫН ХУРАЛДААН:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/.

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас болон Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4. “Шинэ Улаанбаатар” түр хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.

5. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас болон Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Жич: (Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо зохих хуваарийн дагуу хуралдана);

  • Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы хаалтын ажиллагаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж