Монголын шинэ брэнд “Chinggis White” мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Монголын шинэ брэнд “Chinggis White” мэндэллээ

Дэлхийн зах зээлд амжилтын түүхээ хэдийнэ нээсэн “Чингис” брэнд хөгжлийнхөө дараагийн шатны шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд авчирлаа.

“Chinggis White” нэрээр мэндэлсэн шинэ бүтээгдэхүүн нь сүүн шүүлтүүрээр шүүгдэж, тааламжгүй амт, хоруу чанараа гээсэн учир хэрэглэгчид дээд зэргийн таашаалыг мэдрүүлнэ. Энэ бол арван жилийн өмнөөс монголчуудад тансаг бүтээгдэхүүний жишгийг тогтоож өгсөн “Чингис” брэндийн хувьслын шинэ шатны илэрхийлэл юм.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Монголчууд зочлол, хүндлэлийнхээ тэргүүнд сөгнөдөг идээний дээж архиа сүүнээс гарган авдаг уламжлалыг хадгалж, спиртийг сүүний уургаар шүүх технологийг Монголд анх удаа “Спирт бал бурам” ХХК ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Сүүн шүүлтүүр нь архины амтыг зөөлөн тансаг болгож,

Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй эн зэрэгцэх чанартай Платинум болон Сүүн шүүлтүүрээр шүүсэн хос сонголт бүхий Чингис брэнд та бүхний сар шинийн идээ будааг өнгөлж, баярын ширээг тань чимнэ гэдэгт итгэлтэй байна.

Нэг хэсэг асуулт, таавар дагуулж, анхаарал, шохоорхол төрүүлж байсан сурталчилгаа дэлхийн брэндийг Монголд биш харин Монголын “Chinggis White” брэндийг дэлхийд таниулж байжээ. Энэ удаад “Chinggis White” брэнд өөрийн сурталчилгааны дүр төрхөөр шотланд залууг сонгосон нь санаандгүй зүйл биш. Учир нь монгол хэрэглэгчдийн тансаг хэрэглээний нэг Чингис брэнд нь технологи болоод амт, чанарын хувьд гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний брэнд болж чадсан билээ.  

    Сар шинийн тань ширээ
    Сүүн цагаан байх болтугай.

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж