Сар шинээр цаг агаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Сар шинээр цаг агаар дулаарна

Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах ажээ. Эдгээр өдрүүдэд говь талын нутгаар секундэд 7-12 метрийн хүчтэй шуурга болно. Хугацааны эхний хагаст хүйтэн Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.Маргааш говь талын нутгаар секундэд 7-12 метр. Хугацааны эхний хагаст хүйтэн Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Харин энэ сарын 17-ны өдрөөс эхлэн, нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Улмаар сар шинийн баярын өдрүүдэд  цаг агаар дулаахан байх аж.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж