Хяналтын байгууллагын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хяналтын байгууллагын зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа  Шүүх эрх мэдлийн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хууль хяналтын байгууллагын хамтын ажилгааны зөвөлгөөн Өмнөговь аймагт 2012 оны хоёрдугаар сарын 12-14нд зохион байгууллагджээ. Уг зөвлөлгөөнд Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаа дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн баг бүрэлдэхүүн оролцож, тус аймгийн хуулийн байгууллагын  үйл ажиллагаа цаашид анхаарах асуудлын талаар уулзаж ярилцжээ. Мөн зөвөлгөөнд ШШГЕГаас, зөвлөлийн гишүүн, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга хурандаа Л.Өлзиймөнхөөр ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид оролцож “Шүүх эрх мэдлийн шинэтгэл хөтөлбөр”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдан хорих, хорих ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

                                               Өмнөговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж