Өнгөрсөн оны тавдугаар сард алагдсан “Аль-Каида” бүлэглэлийн лидер Осама бин Ладен хүүхдүүд, ач, зээ нартаа жихадаас татгалзахыг гэрээсэлсэн байжээ. Энэ тухай түүний хадам ах Закария аль-Садах (Zakaria al-Sadah) "Times on Sunday" сонинд ярьсан байв. Тэрээр өөрийн гэр бүлийнхнийг Европ эсвэл Америкт амьдарч, сайн боловсрол эзэмшиж, энх тайван амьдралыг эрхэмлэхийг гэрээсэлж байсан гэнэ. Түүнчлэн зартай алан хядагч хүүхдүүддээ өөрийн хийж байсан хэргийг давтахгүй байх талаар сургаж байснаас гадна есдүгээр сарын 11-ний аллага гэр бүлд нь муугаар нөлөөлсөнд харамсч явдгаа ярьж байсан гэнэ.
Ш.Мягмар