“Төсөөллөөс бүтээл хүртэл” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“Төсөөллөөс бүтээл хүртэл” үзэсгэлэн нээгдлээ

 Монголын Уран Зургийн Галерейд өчигдөр нээлтээ хийсэн залуу уран
бүтээлчдийн “Төсөөллөөс бүтээл хүртэл” орчин үеийн урлагын үзэсгэлэн энэ
сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд Ц.Ариунтөгс,
Ч.Баасанжав, Бу.Бадрал, М.Батзориг, Д.Дорждэрэм, М.Эрдэнэбаяр,
Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин, Д.Үүрийнтуяа гэсэн нийт 10 уран
бүтээлчийн 51 бүтээл тавигдсан байна. Уг үзэсгэлэнгээс видео арт,
коллаж, инстоляци, уран зураг, монгол зураг, баримал, зөөлөн баримал,
модон ингэмэл, фото арт зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлийг 
тольдон соёрхох боломжтой бөгөөд үзэсгэлэнгийн онцлог нь урлагийн олон
төрлүүдийг олон нийтэд таниулах, мөн нийгмийн гажуудлыг урлагаар
дамжуулан харуулах, шүүмжлэх, шинэ санаа дэвшүүлэхэд чиглэсэн гэж
үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг “Алтан тариа”
ХХК ивээн тэтгэсэн бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж