Гишүүд батлан хамгаалахын ажилтай танилцана | News.MN

Гишүүд батлан хамгаалахын ажилтай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Гишүүд батлан хамгаалахын ажилтай танилцана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүдэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Гончигдорж, Х.Жекей, Н.Энхболд нар томилогдсон байна. Уг ажлын хэсэг УИХ-ын тогтоолоор 1998 онд баталсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудын хэрэгжилттэй танилцаж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм. Ажлын хэсэг санал дүгнэлтээ ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болжээ.

А.Гантулга

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж