Тавантолгойн талаар ЗГ-т тавих гурван асуулт | News.MN

Тавантолгойн талаар ЗГ-т тавих гурван асуулт

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Тавантолгойн талаар ЗГ-т тавих гурван асуулт

Өнгөрсөн намар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дөнгөж ороод буцаагдсан Таван­толгой төслийн сураг алдарчээ. Хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сард Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах 39, 40 дүгээр тогтоолыг УИХ-аас баталсанаас хойш гадаад дотоодынхны анхаарлын төвд хэдийн орчихоод байгаа уг төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Coal Mongolia-2012” чуулга уулзал­тад оролцож, илтгэл тавьсан “Эрдэнэс Тавантолгой” компа­нийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс  сэтгүүлчдийн хариулт авахыг хүссэн ганц асуулт нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийх, мөн борлуулалтаа өөрөө хариуцах старатегийн хөрөнгө оруулагчдыг хэзээ тодруулах тухай байв. Тавантолгой төс­лийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт багтаж байсан, энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байх ёстой хүн нь ямар нэгэн тодор­хой тайлбар өгөхөөс зайл­хийж байгаа нь уг төсөл энд онд багтаж хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаагийн нэг илрэл биз. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах чухал бөгөөд нэн хариуцлагатай үүрэг Засгийн газарт оногдсон. Гэтэл өнөөдрийн хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс хэн хэлэлцээрийн ширээний ард суух вэ гэдэг хамгийн түрүүнд шийд­вэрлэх ёстой асуудал бол­чихоод байна. Тиймээс ч Тавантолгой төсөлтэй холбоотой Засгийн газраас асуух гурван асуулт байна.

АЖЛЫН ХЭСГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ УУ

Монгол Улсын Засгийн газарт тавих  эхний асуулт энэ. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, гишүүдээр нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нар ажиллаж байлаа. Улс  төр, цаг үеийн нөхцөл байдлаас болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас бусад нь өөр өөрсдийнхөө зам мөр, амьдрал, ажил албаа хөөгөөд багагүй хугацааг үджээ. Ардчилсан нам хэдийнэ Засгаас гарчихсан тул ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар Тавантолгой төсөл дээр ажиллах боломжгүй болсон. Тэгвэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар эрүүл мэндийн байдлаас болж албаа өгөөд цөөнгүй хонож байгаа. Тэгэхээр тэр ч бас энэхүү ажлын хэсэгт орж ажиллах эрхгүй гэсэн үг. Түүнчлэн Засгийн газраас өнгөрсөн сард “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбишид “Эрдэнэс Тавантолгой” компанийг хариуцуулж, Я.Долгоржавыг түүний оронд томилсон бий.  Ийнхүү тэр чигтээ шахуу өөрчлөгдсөн Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг хэзээ бүрдүүлэх талаар Засгийн газраас ямар нэгэн шийдвэр өнөөг хүртэл гаргаагүй байгаа юм. Тэргүүн шадар сайдын албыг нэгэнтээ халчихсан, их энэ ажлаа өгчихсөн гэхээр ямар ч байсан Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөх нь ойлгомжтой. Учир нь, ажлаасаа гарсан, албаа өгсөн нөхдүүд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхгүй нь тодорхой билээ.

СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТОДРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ДАХИЖ ЗАРЛАХ УУ

Засгийн газраас асуух хоёр дахь асуулт стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах тендерийг эхнээсээ зарлах  уу, үгүй юу гэдэг.

“Эрдэнэс МГЛ” анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхийн баруун хэсэгт  стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласан. Энэхүү тендерийн эхний шалгаруулалтад нийтдээ 15 оролцогч саналаа ирүүлснээс Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг зургаан оролцогчийг дараагийн шатны хэлэлцээрийн ширээнд урьсан бий. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёр дахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв. Хуучин ажлын хэсгийнхэн эхний тендерт шалгарсан зургаан оролцогчтой зургаан сар хэлэлцээрийн ширээний ард “ноцолдсон”-ы эцэст нэгэн хувилбар гаргаж ирсэн нь зарим оролцогчийн  зүгээс багагүй гомдол, шүүмжлэл дагуулсан билээ. Тавантолгой дахь Хятадын хувь 40, АНУ-ынх 24, Орос, Монголын хамтарсан хувь 36 гэсэн эхний хувилбар нь төслийг дахин нягтлах, эргэн харах, оролцогчидтой хэлэлцээрийн ширээний ард буцаад суухаас өөр аргагүй байдалд ажлын хэсгийхнийг оруулсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч уг асуудалд хянуур хандахыг  Засгийн газарт анхааруулсан удаатай.  Хэрвээ ажлын хэсгийг шинээр байгуулбал хуучин ажлын хэсгийнхний тодруулсан эхний хувилбар дээр ажиллах уу, эсвэл эхнээс нь бүгдийг эхлэх үү гэдэг стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн анхаарал татсан асуудал болоод байна.

МОНГОЛЫН ХУВЬ БУУРАХ УУ

Хуучин ажлын хэсгийнхэн Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаагдсаны дараахан талуудын сонирхлыг тэнцвэржүүлэхээ амалж байсан юм. Тэгвэл энэ амлалтаа Засгийн газар биелүүлж чадах уу гэдэг гурав дахь асуулт тавигдаж байна. Шинээр байгуулах ажлын хэсгийнхэн хуучин ажлын хэсгийнхний яриа хэлэлцээрийг хэрэвзээ үргэлжлүүлнэ гэвэл Хятад, Орос, АНУ, Япон, Солонгосын ашиг сонирхлыг Тавантолгой тэнцвэржүүлэх болно. Энэ тохиолдолд өмнө нь нэгэнтээ зарлагдсан Хятад 40, Орос-Монгол 36, АНУ 24 гэсэн хувилбарт өөрчлөлт орж, АНУ, Хятад, Монголын хувь багасч, Оросын хувь өсч  таарна. Учир нь, өмнөх ажлыг хэсгийнхэн оросуудад хандаж, өмнөх хувилбартаа өөрчлөлт оруулахаа амалчихсан байгаа. Н.Алтанхуяг дарга ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” хэмээн хэвлэлд нэгэнтээ учирласан байдаг. Тэгэхээр хэрэвзээ өмнөх ажлын хэсгийнхний яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэвэл тэдний гаргасан алдааг засахын тулд шинэ ажлын хэсгийнхэн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах, хувь хуваахын тулд гадаадынхна өмнө нүүрээ багагүй ширлүүлэх бололтой.

Ж.Нямсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-15 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр4

Avatar

Цагаан сар 2012-02-15 202.55.182.82

Залуустаа Flash disk, MP3, FM тэй хөгжим бэлэглье. ENTER shop
2gb Flash disk — 9000₮
2gb MP3 – 18000₮
FM тэй Flash тай хөгжим – 16000₮
Sony digital camera 10mpixel DSC S930 – – 145.000₮
8gb SD card тай. 12mpixel DSC W510 – – 185,000₮
4 с дээшийг авбал илүү хямд. Цагаан сар-д зориулав ENTER shop.
Хаяг Багшийн дээдийн уулзвар дээр.
Утас 88158132. 96651168

Avatar

Цагаан сар 2012-02-15 202.55.182.82

Залуустаа Flash disk, MP3, FM тэй хөгжим бэлэглье. ENTER shop
2gb Flash disk — 9000₮
2gb MP3 – 18000₮
FM тэй Flash тай хөгжим – 16000₮
Sony digital camera 10mpixel DSC S930 – – 145.000₮
8gb SD card тай. 12mpixel DSC W510 – – 185,000₮
4 с дээшийг авбал илүү хямд. Цагаан сар-д зориулав ENTER shop.
Хаяг Багшийн дээдийн уулзвар дээр.
Утас 88158132. 96651168

Avatar

Зочин 2012-02-15 114.31.71.144

өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө зарсны төлөө яахаараа 10-ийн татвар төлдөг байнаа. Үүнийгээ өөрчилж өгөөчээ. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод байна. Ямар үндэслэлээр миний хөрөнгөнөөс 10-ийг нь луувирдаж байнаа. Тэр хуулиа засаачээ эрхэм гишүүдээ.

Avatar

Зочин 2012-02-15 202.179.16.151

9911344 dugaar zarna 99178594

Avatar

Таван толгойг Монголчуудад 2012-02-15 122.46.93.16

Өөрсдөө нүүрс, газрын тос, байгалын хийн асар их нөөцтэй Оросууд геополитик ашиг сонирхолоор л Таван толгойд орж ирнэ. Бид Хятад, АНУ, Япон, Солонгосуудыг ямар нэг хэмжээгээр хянаад байж чадна, харин Оросуудыг хянана гэдэг хэцүү. Хэрэв таван толгойд Монгол хүн эзэний ёсоор байя гэвэл Оросуудаас л хол байх хэрэгтэй.

Avatar

Оросгүй Таван толгой. 2012-02-15 122.46.93.16

Өөрсдөө нүүрс, газрын тос, байгалын хийн асар их нөөцтэй Оросууд геополитик ашиг сонирхолоор л Таван толгойд орж ирнэ. Бид Хятад, АНУ, Япон, Солонгосуудыг ямар нэг хэмжээгээр хянаад байж чадна, харин Оросуудыг хянана гэдэг хэцүү. Иймд Оросуудыг Таван толгойд оруулно гэдэг бол маш аюултай. Оросуудыг л оруулж болохгүй.

Avatar

АНХААР !!! 2012-02-15 202.170.81.10

Анхаар!!! Таны компьютер албан ёсны лицензтэй хамгаалалтын программгүйгээс болж вирустсэн юм биш биз. Хэрэв тийм бол та яаралтай EKEY.mn рүү хандаж дэлхийн шилдэг антивирусын программуудаас сонголтоо хийн, өөрийн цахим орон зайн аюулгүй байдлаа хангаарай.

Avatar

Зочин 2012-02-15 202.9.41.47

tumur zamiin huuhdiin baiguulagad gants darga n ch bish bugd huivaldagchid erunhii neagtlan zaluu ih yum budiluuldag garshsan nuhurduu teriig ch bas shalgah heregtei

Avatar

demjigchid 2012-02-15 202.9.41.47

tumur zamiin huuhdiin baiguulagad gants darga n ch bish bugd huivaldagchid erunhii neagtlan zaluu ih yum budiluuldag garshsan nuhurduu teriig ch bas shalgah heregtei,eh n heer alag bol huu n shiir alag gedgiin ulgereer huunii nuutsiin geh meregjiliin bus ajilaa yaj hiihee meddegui Munhtsetseg geh avgai yaj garch irsen yag ter arga barilaaraa heltes dotroo nomer1 avilgachin bolson bainalee.iimerhuu yumnuudiig tseverlehguigeer huuhed gedes tsatgalan usuhgui dee

Avatar

MBPark TBB 2012-02-15 202.126.91.185

Japand 100 tetgelegtei surgana. 88553102
Manai surgaltand suuj iphone belgend avaarai.

Avatar

Зочин 2012-02-15 202.179.14.119

bayr bayrtsogt Zorigtoos Oyutolgoin ashigui geree batalsaniih ne tuluu zaaval hariutslaga tsoots martaj ul bolno songuuliin umnu hoino binzenii usult tatavar daatgal mahnii unii usult hamaagui ene bol zugeer greeg bolon MANAN gargasan songuliin huuliig martagnuulah tednii bashir arga shuu

Avatar

Зочин 2012-02-15 202.179.14.119

bayr bayrtsogt Zorigtoos Oyutolgoin ashigui geree batalsaniih ne tuluu zaaval hariutslaga tsoots martaj ul bolno songuuliin umnu hoino binzenii usult tatavar daatgal mahnii unii usult hamaagui ene bol zugeer greeg bolon MANAN gargasan songuliin huuliig martagnuulah tednii bashir arga shuu

Avatar

Зочин 2012-02-15 202.179.14.119

bayr bayrtsogt Zorigtoos Oyutolgoin ashigui geree batalsaniih ne tuluu zaaval hariutslaga tsoots martaj ul bolno songuuliin umnu hoino binzenii usult tatavar daatgal mahnii unii usult hamaagui ene bol zugeer greeg bolon MANAN gargasan songuliin huuliig martagnuulah tednii bashir arga shuu

Avatar

Зочин 2012-02-15 202.9.41.47

УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай

Avatar

нэг л бишээ 2012-02-15 202.9.41.47

УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-15 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр1

Avatar

Зочин 2012-02-15 202.179.10.6

ОРОСУУДАД БИТГИЙ ӨГ. ТЭД ТЗ ЫН ТАРИФАА ХЯМДРУУЛНА ГЭДЭГ ҮЛГЭР.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж