Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас
орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус,
Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Онон, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус,  өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж