
Оросууд Төрийн шинэ тэргүүнээ сонгоход хорь хүрэхгүй хоног үлдлээ. Сонгуулийн хамгийн том “спонсорууд” нь нефтийн компаниуд болоод байгаа. Учир нь ОХУ-ын Засгийн газар нефтийн компаниудын эзэд болон эрчим хүчний компаниудын удирдлагуудтай тохиролцоонд хүрч сонгууль хүртэл бензиний үнийг царцаах болсон. Ингэснээр компаниуд таван тэрбум рублийн ашгаа алдаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө энэхүү алдангийг эргүүлэн төлөх төлөвлөгөө боловсруулах үүрэг Эрчим хүч , Санхүү болон Эдийн засгийн хөгжлийн яамдад оногдсон.
Хэрхэн төлөх арга, хэлбэр одоогоор тодорхойгүй байгаа нь үнэ өсөх таамаглалыг улам баталгаажуулж байна гэж шинжээчид үзэж байна. Мөн сонгууль дөнгөж өнгөрмөгц нефтийн компаниуд алдсанаа нөхөх магадлал тун өндөр. Хэрэв ийм байдал үүсвэл бензиний үнэ хамгийн багадаа 1,5 хувиар нэмэгдэх магадлалтай. Ер нь 2012 онд бензиний үнэ 8-10 хувиар өсөх хандлагатай байгааг шинжээчид анхааруулж буй. Энэ сарын нэгнээс тус улсад нефть болон нефтийн бүтээгдэхүүний татварын “60-90-66” шинэ журам албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Энэ журмаар нефтийн бүтээгдэхүүн, бензины экспортын үнэ түүхий нефтийнхээс илүү үнэтэй болно гэсэн үг юм.
Орост бензин, шатахууны үнэ өсч буйн шалтгаан хэд хэдэн үндэслэлтэй. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүний акциз үнэ нэмэгдэх нэг шалтгаан болэ байна. Өөрөөр хэлбэл ШТС болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшигчдэд хариуцлагын даатгалыг албадан ногдуулахаар болж байгаа юм. Энэхүү даатгалын төлбөрийг Оросын нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон түгээгч компаниуд гаргаж байгаа бөгөөд түгээж байгаа бензинийхээ үнэд төлбөрийг шингээж байгаа ажээ. Хоёрдугаарт, Орос улс бензин шатахуунд ногдуулж байгаа онцгой албан татварыг шинэчилж, гаргасан хуваарийн дагуу нэмсээр байгаатай холбоотой. Тус улсын статистикийн газрын мэдээлснээр бол ирэх долдугаар сар хүртэл нэг литр бензиний үнэ дээр 1.2 рублийн онцгой албан татварын нэмэгдлийг оногдуулахаар хуваарь гарсан байна.
Э.Оджаргал
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
Orkhon 2012-02-14 49.0.151.14
2 хөршийн дундаж цалинг Монголын дундажтай харьцуулхад ямархуу байна gesen nereer biznetwork.mn ees unshaarai, orosuudyn tsalin manaihaas 2 dahin hurehgui l ih bn, yu ch medehgui baij Mergen mini tenegtehee bolio!!!!
Зочин 2012-02-14 203.91.119.54
оросууд моквад дургүй шүү дээ алслагдсан бүсүүдийн амьдрал манайхаас ч дор байгаа шүү дээ. Олон улсын нэртэй буряд улсад болж байгаа хурал зөвлөгөөний үеийн албан бус ярианд алс дорнод монголыг хуваах геополиток үнэртэж байдаг юм тэр ч бүү хэл хөдөөг хөгжүүлэх бүсийн манайхаар сумын удирдлагтай нь манай засагийн газар таван толгойг зөөх зам барих хөтөлбөр яриад яваад нь инээдтэй санагдах юм. оросын сайтад янз янзын сай муу юм бичсэн харагдах л юм.
МЭРГЭН 2012-02-14 202.179.10.6
СИБИРЭЭС ОЛБОРЛОСОН БАЯЛГААР МОСКОВИЯ ГЭДЭГ УЛС ОРШИН ТОГТНОЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАЖ ХЯМДРАХ ВЭ ДЭЭ. ТА НАР МЭДЭХ ҮҮ? МОСКВАГИЙН ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН МАНАЙХААР БОЛ 2 САЯ ТӨГРӨГ.
Зочин 2012-02-14 202.170.84.190
манай шатахуун импортлогчид энэ удаад нэмсэн үнээ буулгахгүйн тулд дахин үгсэн хуйвалдаж хэвлэлээр дамжуулан ард иргэдийн толгойг угаахаар шийдсэн нь харагдаж байна. сүүлийн хэдэн өдөр дараалан энэ mininghournal.mn гэсэн хаягтай нефтийн үнэ өслөө, ОХУ хилийн үнээ ирэх сард нэмнэ, харин өнөөдөр ОХУ ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үнэ нь нэмэгдэнэ ч гэх шиг албаар захиалгатай нийтлэлүүд гаргаж байна.
Зочин 2012-02-14 182.160.15.2
үнээ нэмээд үзээрэй шунхлай тэргүүнтэн минь
Зочин 2012-02-14 122.201.18.134
orost Putiniig barivchilsan baina. Say hedhen tsagiin umnu barivchilsan, ulsiin hurungu uregduulsen, irgediin esreg teror h****** zohion baiguulsan geed hed heden heregt yallaj baigaa yum bna
Mongol 2012-02-14 202.126.91.138
Монгол хүний толгойг угаахай болиоч шал худлаа. НЕФТИЙН үнийг хэд дахин нэмэх гээд бгаа юм бэээээ болиоч
zochin 2012-02-14 103.10.21.130
hevleliinhen ta nar b** nohoi
baatar 2012-02-14 91.176.102.56
hudalaa orosd songuuli boloh geed vnee nemehgui ee? harin mongoliin oyngerel gej dabarsan abgai l ajildaa
Зочин 2012-02-14 182.160.56.119
Монголын даварсан нефть импортлогчдын захиалгаар энэ нтйлэлийг хийсэн байна орост нефтийн үнэ нэмэгдэж байна гэж шааж байгаад үнээ нэмэх гэж байгаан лалрууд