Орост бензиний үнэ нэмэгдэж буйн учир

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Орост бензиний үнэ нэмэгдэж буйн учир

“Нефть олборлодог манай улсад бензиний үнэ яагаад нэмэгдээд байгааг ямар ч эрүүл ухаантай хүн тайлбарлаж чадахгүй ” хэмээн Путин бухимдаж байсан удаатай. Үнэхээр нефть олборлолтоор дэлхийд тэргүүлэгч энэ улс дотоодын зах зээл дэх бензиний үнийн өсөлттэй  тэмцсээр л байна. 

Оросууд Төрийн шинэ тэргүүнээ сонгоход хорь хүрэхгүй хоног үлдлээ. Сонгуулийн хамгийн том “спонсорууд” нь нефтийн компаниуд болоод байгаа. Учир нь ОХУ-ын Засгийн газар нефтийн компаниудын эзэд болон эрчим хүчний компаниудын удирдлагуудтай тохиролцоонд хүрч сонгууль хүртэл бензиний үнийг царцаах болсон. Ингэснээр компаниуд таван тэрбум рублийн ашгаа алдаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө энэхүү алдангийг эргүүлэн төлөх төлөвлөгөө боловсруулах үүрэг  Эрчим хүч , Санхүү болон Эдийн засгийн хөгжлийн яамдад оногдсон.

Хэрхэн төлөх арга, хэлбэр одоогоор тодорхойгүй байгаа нь үнэ өсөх таамаглалыг улам баталгаажуулж байна гэж шинжээчид үзэж байна. Мөн сонгууль дөнгөж өнгөрмөгц нефтийн компаниуд алдсанаа нөхөх магадлал тун өндөр. Хэрэв ийм байдал үүсвэл бензиний үнэ хамгийн багадаа 1,5 хувиар нэмэгдэх магадлалтай. Ер нь 2012 онд бензиний үнэ 8-10 хувиар өсөх хандлагатай байгааг  шинжээчид анхааруулж буй. Энэ сарын нэгнээс тус улсад нефть болон нефтийн бүтээгдэхүүний татварын “60-90-66” шинэ журам албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Энэ журмаар нефтийн бүтээгдэхүүн, бензины экспортын үнэ түүхий нефтийнхээс илүү үнэтэй болно гэсэн үг юм.

Орост бензин, шатахууны үнэ өсч буйн шалтгаан хэд хэдэн үндэслэлтэй. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүний акциз үнэ нэмэгдэх нэг шалтгаан болэ байна. Өөрөөр хэлбэл ШТС болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшигчдэд хариуцлагын даатгалыг албадан ногдуулахаар болж байгаа юм. Энэхүү даатгалын төлбөрийг Оросын нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон түгээгч компаниуд гаргаж байгаа бөгөөд түгээж байгаа бензинийхээ үнэд төлбөрийг шингээж байгаа ажээ. Хоёрдугаарт, Орос улс бензин шатахуунд ногдуулж байгаа онцгой албан татварыг шинэчилж, гаргасан хуваарийн дагуу нэмсээр байгаатай холбоотой. Тус улсын статистикийн газрын мэдээлснээр бол ирэх долдугаар  сар хүртэл нэг литр бензиний үнэ дээр 1.2 рублийн онцгой албан татварын нэмэгдлийг оногдуулахаар хуваарь гарсан байна.

Э.Оджаргал

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж