Чуулганыг өндөрлүүлэв | News.MN

Чуулганыг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чуулганыг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Очирбат “Хувийн хэвшлийн сургуулийн багш нарыг улсын зардлаар сургах нь буруу” гэж хэлснийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ буруушаав. Тэрбээр “Энэ хуулийн хүрээнд ердөө хоёр дэмжлэгийг хувийн хэвшилд багшилж байгаа багш нарт үзүүлэхээр болсон. Түүнээс бүх талын дэмжлэг үзүүлэхгүй. Хэдэн ядарсан багш нарын асуудал ярихаар хашгираад байдаг, архи, тамхины бизнес, ашигт малтмал ярихаар юу ч хэлэхгүй хумсаа мэрээд ширээн дээр сууж байдаг атлаа. Ингэж битгий багш нарыг илүүд үз. Тэгж ярих юм бол та бүхэн хувийн хэвшлийн багш нарын төлсөн татвараар цалинжаад сууж байгаа шүү” гэсэн юм. Энэ үгийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир эсэргүүцвэл С.Эрдэнэ гишүүн “Чи муу Хүрэлсүхдээ зодуулаад явж байхдаа таарсан амьтан” гэв.

Харин чуулганыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Э.Мөнх-Очироо одоо боль” гэж байв. Эцэст нь хуралдаан даргалагч “Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүдээр санал хураалгах ёстой ч, ирц хангалтгүй байгаа тул чуулганыг өндөрлүүлэхээс аргагүй байна” гэж хэлэн хуралдааныг хаасан юм.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-14 49.0.140.127

erdenee l****a 3 tamir surguuli shig umaa ooroo avaad yv l daa chinii bagsh nertei zonoguudiig bid tejeeh yustoi um uu

Avatar

911 2012-02-14 83.250.180.52

ene erdene merdene l******d neeren yaaj yawaad end irdeg bn aa helsen ug bolgon n zugeer l heruuliin shinjtei heterhii ambiitstai s** shu. ineed hurgesen amitan zailuul yaana da.

Avatar

Зочин 2012-02-14 202.179.2.66

АН,МАН-ыг сонговол ямар уршиг тарьдагийг үзлээ. Одоо энэ хоёр балай намыг яасан ч сонгож болохгүй юм байна.

Avatar

uzegch 2012-02-14 202.21.106.0

tv uzsen hun harsah erdene huviyn surguuldaa tusvuus mungu uguuleh geed ulayraad baysnig munhocir tasalsan zuv l yum helsen buduuleg erdene bolioooooo

Avatar

Зочин 2012-02-14 182.160.40.163

Ишшш, ийм хүмүүсээр амьдралаа шийдүүлж ч суух гэж дээ, ядаж байхад төр нь яасан ч том юм, яасан ч их зохицуулдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж