Чуулганы цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой ч хэлэлцэж буй асуудал дуусаагүй байгаа тул цагийг сунгалаа.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдээс “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн багш нарыг таван жил тутамд төрийн зардлаар сургана” гэсэн заалт нэмж оруулсан юм байна. Үүнд УИХ-ын гишүүн Д.Очирбат санал нийлэхгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ саналыг лоббигоор оруулж ирж байна” гэсэн юм.  Үүнд ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан “Багш гэдэг бол хойч үеийг хүмүүжүүлж байгаа. Багш нарын боловсролыг дээшлүүлэхэд төр дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг утгаар хувь, төрийн сургууль гэж ялгахгүйгээр болж дээрх заалтыг оруулсан. Мөн багш нарыг тэтгэвэрт гарахад өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгэн адил нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон. Харин таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор заасныг ажлын хэсгийн төвшинд дэмжилгүй унагасан. Үүнээс өөр дэмжлэгийг хувийн хэвшлийн сургуулийн багш нарт үзүүлэхгүй” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж