Японы хүн ам огцом буурна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Японы хүн ам огцом буурна

Тус улсын Засгийн газраас гаргасан дүгнэлтээс үзэхэд 2060 он гэхэд Япон улсын хүн амын тоо 30%-иар буурах төлөвтэй байна.

Одоогийн хүн амын тоо болох 128 саяаас 86.7 сая болж буурах гэнэ. Тус улсын иргэдийн наслалт уртсаж төрөлтийн түвшин маш доогуур байгаа аж.

Эрүүл мэндийн яам болон Нийгмийн халамжийн хүрээлэн уг судалгаан тоон баримтийг гаргасан байна. Тус судалгааг явуулсан “Хүн ам болон нийгмийн хангамж судалгааны үндэсний төв “ нь таван жил тутамд 50 жилийн урьдчилсан хүн амын судалгаа явуулдаг байна.

Мөн уг судалгаанаас харахад 2060 он гэхэд 65 буюу түүнээс дээш насныхан улсын нийт хүн амны 39.9 хувийг эзэлнэ хэмээн тооцжээ. 2010 онд ахмад настнууд нийт хүн амын 23 хувийг эзэлж байжээ.

2011 оны гуравдугаар сард болсон, 19 мянган хүний амь насыг авч одсон газар хөдлөлт болон цунамигаас болж Япон улсын хүн амын дундаж наслалт унасан хэмээн үзэж байгаа аж.

Гэвч “Хүн ам болон нийгмийн хангамж судалгааны үндэсний төв“ иргэний дундаж наслалтыг өгснө хэмээн найдаар байгаа бөгөөд 2060 оны үед эмэгтэйчүүд 90-93 наслаж харин эрчүүд 84 насална хэмээсэн тооцоо гарсан байна.

Төрөлтийн үзүүлэлт одоогоор эмэгтэй хүн тутамд 1.39 байгаа бөгөөд үзүүлэлт цаашдаа унах төлөвтэй байгааг дээрхи төв дурдсан байна.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж