УИХ-ын даргын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын зөвлөл хуралдана

УИХ-ын даргын зөвлөл одоо хуралдахаар болжээ. Түүгээр УИХ-ын намрын чуулганы хугацааг дахин сунгах эсэх талаар хэлэлцэх юм байна. Өнөөдрийн чуулганы нэдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын сүүлийн дөрөвдүгээр хэлэлцүүлэг, Тавантолгойн асуудлыг Эдийн засгийн, Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн Шүүхийн тухай багц хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүний дараа дахин чуулганы нэгдсэн хуралдаан хийх тул намрын чуулганы хугацааг дахин нэг, хоёр өдрөөр сунгах бололтой байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж