“Ургах наран” хорооллын хэргийг дахин хянана

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Ургах наран” хорооллын хэргийг дахин хянана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын оршин суугчид  чанаргүй барилга барьсан гэх гомдол гаргаснаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байгаа талаар бид мэдээлсэн. Анх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 10750 айлын орон сууц барьж, 45 мянган хүн оршин сууж, 9000 сурагчтай сургууль, 4500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1575 хүнд үйлчлэх өрхийн эмнэлэг, 2200 ажлын байр бүхий оффисын барилга, 8400 орчим хүн ажиллах жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламж барихаар төлөвлөж байжээ. Гэвч дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй бөгөөд ашиглалтад оруулсан  цөөн байрных нь хана тааз нь цуурч, оршин суугчид нь гомдол гаргаж эхэлсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр “Ургах наран” хорооллыг барьсан хүмүүст Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шалгалтын ажил лагаа дөнгөж эхэлж буй болохоор мэ дээлэл өгөх боломжгүй” гэх мэдээлэл өгсөн юм.  Оршин суугчид байрных нь хана, тааз цуурч эхэлсний дараанаас хуулийн байгууллагад хандсан бөгөөд өмнө нь чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  хэмээн хэрэгсэхгүй болгож байжээ. Уг хэрэгт “Монгол мөрөөдөл” төслийг санаачлагч, тухайн үед  “ТВ-5” телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан, НИТХын тэргүүлэгч Г.Ганбаярыг холбогдуулан шалгаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг хаасан байна.  Харин оршин суугчид дахин гомдол гаргаснаар өмнөх хавтаст хэргийг нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс татаж хянахаар болсон байна. Тэгэхээр уг хэрэгт өмнө нь холбогдож байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх магадлал өндөр  байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж