
Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр “Ургах наран” хорооллыг барьсан хүмүүст Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шалгалтын ажил лагаа дөнгөж эхэлж буй болохоор мэ дээлэл өгөх боломжгүй” гэх мэдээлэл өгсөн юм. Оршин суугчид байрных нь хана, тааз цуурч эхэлсний дараанаас хуулийн байгууллагад хандсан бөгөөд өмнө нь чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байжээ. Уг хэрэгт “Монгол мөрөөдөл” төслийг санаачлагч, тухайн үед “ТВ-5” телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан, НИТХын тэргүүлэгч Г.Ганбаярыг холбогдуулан шалгаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг хаасан байна. Харин оршин суугчид дахин гомдол гаргаснаар өмнөх хавтаст хэргийг нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс татаж хянахаар болсон байна. Тэгэхээр уг хэрэгт өмнө нь холбогдож байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх магадлал өндөр байгаа аж.