“Монгол брэнд-Дэлхийд 2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Монгол брэнд-Дэлхийд 2012” болно

Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголын Маркетингийн холбоо, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Монгол брэнд-Дэлхийд 2012 ” форумыг хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах гэж байна.

Монголын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хөл тавихын тулд аль зах зээлд, ямар стратегийг ашиглах нь оновчтой талаарх үндсэн ойлголт, судалгаа байдаггүй тул энэ талаар хэлэлцэн, шийдэлд хүрэхэд форумын зорилго орших гэнэ. Түүнчлэн өөрсдийн бүтээгдэхүүнээ брэнджүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж буй энэ үед үндэсний нэгдсэн болон дэд брэндийг бий болгох, түүнийг хариуцдаг тодорхой нэгэн байгууллага, нэгжийг байгуулахаар хэлэлцэх ажээ. Энэ үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний газруудаас төлөөлөгчид чуулж, форумын үндсэн чиглэлийн асуудлуулыг хэлэлцэж, санал зөвлөмжийг гарган, хариуцан ажиллах нэгжийн гүйцэтгэл, санхүүжилтыг тодорхойлох юм байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж