Хайрын баяр номын дэлгүүрт

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хайрын баяр номын дэлгүүрт

“Интер” номын их дэлгүүр Гэгээн хайрын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Өнөөдөр тус үзэсгэлэнд түр саатлаа. “Интер” номын их дэлгүүр рүү ороод өөрийгөө хуримын гэрч болсоныг сая л мэдэрлээ. Учир нь дэлхийн бестселлер “Twilight” цувралыг шимтэн уншигч залуусын амтархан уншдаг “Бүрэнхий” цуврал романы гол баатрууд болох Белла хуримын даашинзтай таныг угтах бөгөөд дэргэд нь Эдвард ёслолын хослоор гоён харин Жэкоб тэдний хуримын гэрчээр зогсоно. Энэхүү гоёмсог зассан хэсэгт  Америкийн зохиолч Стефени Мэйерийн “Бүрэнхий”, “Хиртэлт”, “Шинэ сар”, “Үүрийн гэгээ” романыг бэлгийн баглаа боодлын хамт дэлгэжээ. Үнийн хувьд “Бүрэнхий”, “Хиртэлт”, “Шинэ сар” роман тус бүр 12800 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнгөрсөн  нэгдүгээр сард монголд нээлтээ хийн уншигчдад хүрсэн  “Үүрийн гэгээ” роман 16900 төгрөгний үнэтэй байна. Мөн саяхан “Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас  худалдаанд гаргасан “Бүрэнхий” цуврал комикийн нэгдүгээр дэвтэр тавигдсан байлаа. Мөн энэ танхимд Гэгээн Валентины баярт зориулан үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэхүү үзэсгэлэн, худалдаанд хайр, дурлалын сэдэвт ном, зохиол, зөвлөгөө, шүлгийн түүвэр болон чихмэл тоглоом, ил захидалуудыг дэлгэжээ. Бэлэг бэлгийн дээд номын бэлгийг эндээс л хайртдаа зориулан сонгож болох нь ээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн чамин бэлгийн ууттай “Хайр” сонсдог ном, “ Нарру Valentine’s day” бэлгийн ном, дэлхийн сонгодог зохиолууд сонсдог ном хэлбэрээрээ таны сонголт дор өрөөтэй байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж