Энэ жил 12 хүнд элэг шилжүүлэн суулгана

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Энэ жил 12 хүнд элэг шилжүүлэн суулгана

Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа бий. Эдгээр хүмүүсийн 23 хувь нь архаг тээгчид байдаг ажээ. Өнгөрсөн жил Улсын клиникийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байсан. Энэ төрлийн мэс заслыг одоогийн байдлаар гурван хүнд амжилттай хийгээд байгаа ажээ. Мэс засалд орсон хүмүүсийн биеийн байдал сайн байгаа бөгөөд байнга эмчийн хяналтад байдаг гэнэ. Энэ жил 12 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөжээ. Харин ирэх жил 16-20 хүнд энэхүү мэс заслыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөр бусад улсын хувьд өндөр байдаг. Манайд хийгдэж байгаа хагалгааны төлбөр нь 60 сая төгрөг юм. Солонгост элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал нь 200-250, Сингапурт 150 мянган ам.доллар байдаг бол  Финланд, Герман зэрэг улсад 200 мянган еврогоор үнэлэгддэг байна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж