Ленинийг зөвхөн түүхчид л дурсана

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ленинийг зөвхөн түүхчид л дурсана

50
жилийн дараа хувьсгалын удирдагч  Владимир Ильич Ленинийг зөвхөн
 түүхчид л дурсах болно гэж  Оросын иргэдийн олонх нь үзэж  байгааг Бүх
Оросын санаа бодлыг  судлах төвийн явуулсан судалгаа  харуулав. 2000 онд
Оросын хүн амын 36 хувь нь ийм бодолтой байжээ. 

    
 Дөрөвдүгээр сарын 22-нд буюу өчигдөр Лениний 140 насны  ой болсон юм.

    
 Санал асуулгад оролцогсдын 25 хувь нь Лениний  тухай бодол Зөвлөлт
Холбоот  Улсыг үндэслэгчийн хувиар хүмүүсийн  ой тойнд үлдэнэ гэж үзсэн
бол 31 хувь нь Ленинийг дурссаар байх боловч түүний замаар хэн ч явахгүй
гэжээ. Лениний сургаалыг баримтлагчид түүний улс төрийн үзэл санааг
гажуудуулсан гэж 20 хувь нь үзэж байна.

    
 Оросын  таван хүний нэг нь Ленин Орос орныг хөгжил дэвшлийн, шударга
замд оруулсан гэжээ. Хувьсгалын удирдагч Оросын иргэдийг гэрэлт
ирээдүйтэй болгохыг зорьсон гэж бараг дөрөвний нэг нь үзсэн байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж