Шинээр хогийн цэг байгуулна | News.MN

Шинээр хогийн цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Шинээр хогийн цэг байгуулна

Нийслэлийн бүх хогийг Улаанчулуутын хогийн цэгт хаядаг байсан бол энэ оноос шинээр хогийн цэгийг нээхээр болжээ. Хуримтлагдсан хогийг зайлуулах ажилд энэ онд нийслэлээс 1.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ онд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Цагаан давааны зүүн аманд хогийн шинэ цэг байгуулахаар болжээ. Уг ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн ба хөрөнгийг нь энэ оны бүтээн байгуулалтын төсөвт тусгахаар болсон аж. Шинэ хогийн цэгийг 16.4 га талбайтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 150-160 тонн хог асгана гэж тооцжээ.

Д.Жаргалсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хөөе эээ 2012-02-14 203.194.113.226

хогийн цэг байгуулхаар дараа нь хэдэн жил болоод устгах ажил гардаг тэгээд тэрнийгээ утгах гээд баахан мөнгө үрэх ажил болно доо дээхэн үед хороо бүхэнд л хогийн цэг байсан тэрэн шиг хэрэггүй зүйл байхгүй дээ хавь ойрд нь хогоо шидээд юун хогны эмх цэгц тэр хавь хогийн газар л болно доо яасан хэрэггүй зүйлд мөнгө үрдэг вм бэ энэ хэдэн дарга нарын толгой хэдэн жилийн дараа хогоор яаж хоолоо олох л аргаа сайн харах юм даа тэр үед энэ үеийн дарга нар байхгүй шүү дээ та нар энэ цэгээсээ хоол олохгүй дараагийн үеийн дарга нартаа л хогоор бизнес хийх замыг нь тавьж өгч байна даа манайхан лагерт хогийн цэг хийгээд л байсан гадуур нь л нил хог болоо биз дээ тэрнийхээ оронд хогны үйлдвэр барих аль эсвэл иргэддээ хогны тухай мэдээллээр хангах хууль сурталчилах хэрэгжүүлэх ажилд мөнгөө зарцуулмаар юм даа

Avatar

ок 2012-02-14 203.194.113.226

хогийн цэгээр шоу хийгээд байдаг хотын удирдлага болих хэрэгтэй хогийн цэгээ устгалаа л гэж ярих ёстой юм биш үү

Avatar

Зочин 2012-02-14 202.70.33.50

шинээр хогын цэг байгуулсаны оронд хог боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. хогын шинэ цэг байгуулах юм бол ахиад л тэр нэг хэсэг газрыг бузарлана шүү дээ.

Avatar

Хогоо гэж тарбум хүрэх юм даа 2012-02-14 202.5.196.170

Нөгөө хог ялгах үйлдвэр яасан бэ. Тийм үйлдвэрээ л барьсан нь дээр байхдаа. Түрүүчийн үйлдвэр зогссон бол Нийслэлийн удирлагыг огцруулж, хогон шоронд хийж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж