Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Жолооч нар цалингаа авч чадахгүй бухимдаж байна

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг Цагаан хад хүртэл тээвэрлэж буй “Гео транс”, “Хурд”, “Шанд хурай” зэрэг тээврийн 20-иод компанийн 300-аад жолооч өнөөдрийг хүртэл нэг, хоёрдугаар сарынхаа цалинг авч чадаагүй байна.

Дээрх тээврийн компаниуд Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бол сар бүрийн эхний 10 хоногт мөнгөө шилжүүлэх ёстой аж. Гэтэл төрийн өмчит компани мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар тээвэрлэлтийн мөнгөө шилжүүлэхгүй байгаагаас жолооч нар цалингаа авч чадахгүй байгаа гэнэ.

Монголын ард түмний уламжлалт баяр болох Цагаан сар долоо хоногийн дараа болно. Гэр бүл, аав ээж, ах дүү нар руугаа яарсан жолооч нар хэнд хандахаа мэдэхгүй байгаа аж.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж