Түрээслэгчид ”Энэ бүхэн нь хууль бус үйлдэл юм. Учир нь түрээслэгчдэд 3 сая төгрөг төлсөн гэх орлогын баримт өгөөгүй, ямар ч гэрээн дээр гарын үсэг зуруулаагүй” хэмээн тайлбарласан. Гэвч түрээслэгчдийн олонхи нь энэхүү гурван сая төгрөгийг өгөхийн тулд банкнаас зээл авч, эргэлтийн мөнгөгүй болсон тул павилионыхоо үүдийг хаахад хүрээд байсан.
Нийт түрээслэгчид хэвлэлийн бага хурал зарлаж, даргынхаа үүдийг олон өдрийн турш сахисны эцэст “Эрсдэлийн сан”-д тушаасан гурван сая төгрөгнөөс 2.5 саяыг буцаан авахаар болжээ. Тус захын ерөнхий нягтлан бодогч н.Отгонжаргал “Энэ мөнгийг гэнэтийн хулгай дээрэм, галын аюул, хаалга цоож эвдрэх, цахилгааны гэмтэл гарах гэх зэрэг болзошгүй хүчин зүйлийн үед хэрэглэнэ. Бид цаашдаа энэхүү сангийн гурвансая төгрөгийг нэмэх бодлоготой байгаа. Караоке хүртэл барьцааны мөнгө шаарддаг биз дээ. Түүнтэй л ижил шүү дээ” гэж тайлбарлаж байсан билээ.