Байнгын хороод орой хуралдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Байнгын хороод орой хуралдаж магадгүй

УИХ-ын намрын чуулган өнөөдөртөө багтаж завсарлах эсэх нь тодорхойгүй байна. Зарим байнгын хорооны даргын хэлж буйгаар орой 17.00 цагаас хойш байнгын хороод хуралдаж магадгүй байгаа аж. Тавантолгойн талаарх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл, Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлэг зэргийг байнгын хороодод шилжүүлсэн тул байнгын хороод өнөө орой юм уу маргааш өглөө гарцаагүй хуралдана. Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан болох тул өнөөдөр амжиж намрын чуулган завсарлах эсэхийг шийдээгүй байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж