“Microsoft” корпорацийн Энэтхэг дэх онлайн дэлгүүрийн вэб сайт хакеруудын халдлагад өртжээ. Өөрсдийгөө “Evil Shadow Team” гэж нэрлэсэн хакерын бүлэг тус компанийн үйлчлүүлэгч нарын мэдээллийн санд нэвтэрч, хувийн мэдээллийг сайтад ил тавьсны дараа компани сайтыг хаах шийдвэр гаргажээ. “Microsoft”-ийн тус дэлгүүрийн сайт одоогоор ажиллахгүй байгаа бөгөөд хэрэглэгчдээсtt ийм алхам хийх болсонд хүлцэл өчжээ. Онлайн дэлгүүр хакеруудын халдлагад өртөх үед Guy Fawkes масктай дүрс, Anonymous гэсэн бичиг гарч ирсэн гэнэ. Anonymous-ийн халдлагад өртсөн вэб сайтууд дунд АНУ-ын Тагнуулын төв газар, НҮБ-ын албан ёсны сайтууд байжээ.
Н.Энх