Сүхбаатар аймгийн сайн малчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн сайн малчид тодорлоо

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин М.Чулуунбат, Эрдэнэцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Батэрдэнэ, Уулбаян сумын гуравдугаар багийн малчин Д.Баярсайхан, Халзан сумын нэгдүгээр багийн малчин Ж.Отгонбаатар, хоёрдугаар багийн малчин Р.Ооёо, Асгат сумын Их-Уул багийн малчин Б.Өсөхбаяр, Дөхөм багийн малчин Ж.Нэргүйбаатар, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Ш.Өвгөнхүү, Нэгдүгээр багийн малчин Я.Өлзийхутаг нарын 12 малчинг аймгийн “Сайн малчин”- аар шалгаруулжээ.

Тус малчид нь сүүлийн гурван жилийн туршид мал сүргээ тогтвортой өсгөж , ашиг шимийг нь бүрэн дүүрэн ашиглаж, өөрсдийн хүчээр хадлан гар тэжээл бэлтгэж, жил бүр мал аж ахуйн татварын орлогыг орон нутгын төсөвт бүрэн төлсөөр иржээ. Мөн Баруун-Урт сумын гуравдугаар багийн малчин Ю.Баттулгыг аймгийн тэргүүний фермерээр шалгаруулсан байна.  
                                                                                                  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж